БНСУ-ын их хурлын гишүүд үсээ хусуулж эсэргүүцлээ илэрхийлэв
Ерөнхийлөгчөө Европийн орнуудад албан ёсны айлчлал хийж байх үеэр Солонгосын Тунгхаб Минжү намаас Их Хуралд сонгогдон сууж байгаа 2 эмэгтэй, 3 эрэгтэй гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн үсээ хусууллаа.
Мэдээллийн алба

Ерөнхийлөгчөө Европын орнуудад албан ёсны айлчлал хийж байх үеэр Солонгосын Тунгхаб Минжү намаас Их Хуралд сонгогдон сууж байгаа 2 эмэгтэй, 3 эрэгтэй гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн үсээ хусууллаа.
Өнөөдөр өглөөний 09.00 цагт Сөүл хот дах Засгийн газрын ордны өмнө намын бусад гишүүдийн хамт , тус намын үйл ажиллагааг зогсоохоор цагдаагийн газраас шалгаж эхлэх гэж байгааг эсэргүүцлээ .Тус намын тэргүүний гэгдэх улс төрчид эх орныхоо амгалан тайван байдалд аюултайгаар заналхийлэн , дайн дажин үүсгэх үг хэллэг хэлж , Хойд Солонгос улсын улс төрийн чиг баримжааг магтан дуулсан хэргээр саатуулагдан шалгагдаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Тунгхаб Минжү намын үйл ажиллагааг зогсоох , улмаар тус намаас сонгогдсон Их Хурлын гишүүд эрхээ хасуулах явдал болохоор байдалд хүрээд байгаа ажээ.

Ардчиллыг үнэн зөвөөр, шударга хөгжүүлье гэх мэт пайз барин зогссон эдгээр улс төрчид , өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд Тагнуулын Ерөнхий газрын ажилтнууд оролцож байсныг буруушааж, улс төрийн үзэл бодлоороо нийлж байгуулсан намынхаа үйл ажиллагааг цуцлуулахгүйн төлөө тэмцэнэ гэжээ.




















