Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

БНСУ-ын иргэнд нэг жилийн хорих ял оноов

Шүүхээс БНСУ-ын иргэн Ким Ён Жунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын иргэнд нэг жилийн хорих ял оноов
БНСУ-ын иргэнд нэг жилийн хорих ял оноов. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын иргэн Ким Ён Жунд холбогдох шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Эргэн сануулахад, Хар тамхитай тэмцэх газраас БНСУ-ын иргэн гэртээ хар тамхи хадгалж, хэрэглэж байна гэх мэдээллийн дагуу өнгөрсөн гуравдугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө шалгалт хийж, Ким Ён Жун гэгч дельта-9 тетрагидроканнабилын агууламжтай савлагааны хамт 159 грамм “Каннабис” хадгалж байсныг илрүүлсэн байдаг.

Шүүхээс БНСУ-ын иргэн Ким Ён Жунд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Хуваалцах