Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын Жолланам аймагтай боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Жолланам аймагтай боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана
БНСУ-ын Жолланам аймагтай боловсрол, соёл, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, БНСУ-ын Жолланам аймгийн Захирагч Ким Ён Рук нар үзэглэв.

Уг санамж бичгийн хүрээнд талууд харилцан ашигтай, тэгш байдлын зарчимд үндэслэн худалдаа, хөдөө аж ахуй, мал аж ахуй, ой, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах юм.

Ташрамд, Монгол Улс, БНСУ хооронд 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоож, энэ жил 35 дахь жилийн ой тохиож байна. Манай хоёр улсын харилцаа нь олон салбарт өргөжин хөгжиж буй, түүхэн болон стратегийн чухал түншлэл юм.

Хуваалцах