Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлагатай уулзав

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өнөөдөр БНСУ-ын Хадгаламжийн даатгалын корпораци /KDIC/-ийн дарга ноён Ю Жэ Хүн болон албаны бусад төлөөлөгчтэй уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлагатай уулзав
БНСУ-ын Хадгаламжийн даатгалын корпорацийн удирдлагатай уулзав. Зураг: МҮОНРТ

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан өнөөдөр БНСУ-ын Хадгаламжийн даатгалын корпораци /KDIC/-ийн дарга ноён Ю Жэ Хүн болон албаны бусад төлөөлөгчтэй уулзлаа.

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, харилцан туршлага солилцох, хамтарсан судалгаа, шинжилгээг хийж улмаар бодлогын зөвлөмж боловсруулах, байгууллагуудын хүний нөөцийг бэхжүүлэх замаар чадавхыг сайжруулах, техник туслалцаа үзүүлэх зэрэг нэлээдгүй ажлыг хамтран хэрэгжүүлэхээр хоёр байгууллага өнгөрсөн онд хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн. Энэ хүрээнд эхлүүлсэн зарим ажлынхаа явцын талаар санал солилцож, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд үйлчлүүлчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч ажиллах шаардлагатай байгаа талаар хоёр тал хөндөөд цаашид хэрхэн ажиллахаа ярилцав. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ үеэр санхүүгийн зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бодлогоор дэмжих, гадаадын болон мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, шударга өрсөлдөөнийг бий болгох замаар санхүүжилтийн зардлыг бууруулах чиглэлд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийнхээ талаар мэдээлэл өгөөд “Бидний хамтын ажиллагаа санхүүгийн салбарын тогтвортой байдлыг бэхжүүлэх, үйлчлүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалах, хоёр орны эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах, хил дамнасан хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх, харилцан мэдээлэл солилцоход үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” гэдгийг онцолсон юм.

Мөн энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан тус корпорацийн мэдээллийн студид нь ярилцлага өглөө. Тодруулбал, Монгол Улсын санхүүгийн байгууллагууд тэр дундаа хөрөнгийн зах зээл болон даатгалын салбарт тулгамдаж буй гол асуудлууд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хувьд санхүүгийн тогтвортой байдлыг хангах хүрээнд хадгаламжийн даатгалын тогтолцоо, хамтын ажиллагааны хүрээнд ямар ажлууд хэрэгжүүлэх зэрэг асуултуудад хариулт өгсөн юм гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Хуваалцах