Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын хөлөг онгоцны компани дампуурснаас болж олон оронд хангамж, нийлүүлэлт саатаж байна

Өмнөд Солонгосын хөлөг онгоцны томоохон компани болон "Ханжин шиппинг" дампуурснаас болж олон оронд хангамжтай холбоотой асуудал үүсгээд байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын хөлөг онгоцны компани дампуурснаас болж олон оронд хангамж, нийлүүлэлт саатаж байна
БНСУ-ын хөлөг онгоцны компани дампуурснаас болж олон оронд хангамж, нийлүүлэлт саатаж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын хөлөг онгоцны томоохон компани болон "Ханжин шиппинг" дампуурснаас болж олон оронд хангамжтай холбоотой асуудал үүсгээд байна. Чингэлэг тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг Өмнөд Солонгосын тус компани өнгөрсөн сарын 31-нд дампуурлаа зарласан юм.

Үүнтэй холбоотойгоор олон орны боомтын оператор компаниуд Ханжиний чингэлэгтэй хөлөг онгоцуудыг боомтдоо хүлээн авахаас татгалзаж эхэлсэн байна. Энэ нь боомт ашигласны болон ачаа буулгасны хөлс, мөнгөө өгөхгүй байж магадгүй гэсэн болгоомжлолтой холбоотой юм байна. Өмнөд Солонгосын Засгийн газраас мэдэгдэж байгаагаар тус компанийн ачааны 62 хөлөг онгоц өөр улс орнуудын боомт дээр зангуугаа буулган зогсчихоод буй юм байна. Засгийн газраас тэдгээрийн 33-ыг нь Өмнөд Солонгосын боомт руу буцаан авчрах, 29-ийнх нь ачааг буулгахын тулд санхүүгийн тусламж олгохоор чармайж байгаа аж.

Хуваалцах