Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын Кёонги мужийн галын Академийн төлөөлөгчид Их сургуулийн үйл ажиллагаатай танилцав

БНСУ-ын Кёонги мужийн Галын академийн захирал, комиссар Ким Жун Гын, тус сургуулийн сургалтын бодлого, төлөвлөлтийн менежер, хурандаа Чин Юун Чиг, мөн профессор, хошууч Вак Чи Хёон нар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль сахиулахын их сургуульд зочлов.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Кёонги мужийн галын Академийн төлөөлөгчид Их сургуулийн үйл ажиллагаатай танилцав
БНСУ-ын Кёонги мужийн галын Академийн төлөөлөгчид Их сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Кёонги мужийн Галын академийн захирал, комиссар Ким Жун Гын, тус сургуулийн сургалтын бодлого, төлөвлөлтийн менежер, хурандаа Чин Юун Чиг, мөн профессор, хошууч Вак Чи Хёон нар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хууль сахиулахын их сургуульд зочлов.БНСУ-ын Кёонги мужийн Галын академийн төлөөлөгчдийг ХСИС-ийн Сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, дэд комиссар Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзлаа. Тус уулзалтаар цаашид харилцан хамтран ажиллах талаар хэлэлцэн, урт, богино хугацааны багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, сургалт зохион байгуулах, ОБС-ийн сонсогчдын үйлдвэрлэлийн дадлагыг БНСУ-д хийх боломжийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов.Уулзалтын дараа БНСУ-ын Кёонги мужийн Галын академийн төлөөлөгчдөд Их сургуулийн музейг сонирхуулж, Онцгой байдлын сургууль болон Их сургуулийн сонсогчдын дотуур байрны үйл ажиллагаатай танилцууллаа.Эх сурвалж: Хууль сахиулахын их сургууль

Хуваалцах