Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын прокурорынхон Пак Гын Хэ-г яллах дүгнэлт гаргажээ

Өмнөд Солонгосын прокурорынхны мэдэгдэж байгаагаар, Пак Гын Хэ их хэмжээний авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууцын зэрэглэлтэй материалыг гадагш задруулсан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын прокурорынхон Пак Гын Хэ-г яллах дүгнэлт гаргажээ
БНСУ-ын прокурорынхон Пак Гын Хэ-г яллах дүгнэлт гаргажээ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгосын прокурорынхны мэдэгдэж байгаагаар, Пак Гын Хэ их хэмжээний авлига авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн нууцын зэрэглэлтэй материалыг гадагш задруулсан гэх мэт нийт 13 зүйл ангиар яллах дүгнэлт гаргасан байна. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор "Lotte" болон "SK" компанийн захирлууд авлига өгсөн хэргээр яллагдахаар болж байна. "Lotte" комапнийн хувьд Чой Сун Силийн байгуулсан "К спорт" санд нийтдээ 7 тэрбум вонын авлига өгсөн бол "SK" компани 8,9 тэрбум вонын авлига өгсөн гэж прокурорынхон үзэж байна.

Харин энэ хэргийг "SK"-ийн удирдлагууд эрс үгүйсгэж байгаа. Мөн Пак Гын Хэ баривчлагдсанаасаа хойш 5 удаа байцаагдсан. Энэ үеэрээ өөрт нь тулгаж байгаа хэргүүдийг эрс үгүйсгэсээр байсныг прокурорынхон мэдэгдэж байна. Гэсэн ч өнгөрсөн хугацааны шалгалтын дүнд гэм буруутай нь тогтоогдсон тул 22 жил шоронд хорих ялын дүгнэлтийг гаргаад байгаа аж. Тэд ирэх сарын 9-нд болох ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуульд энэ хэрэг нөлөөлөхөөс сэргийлэхийн тулд аль болох ойрын хугацаанд шүүх хурлыг зарлахаар төлөвлөж байна.

Хэрвээ шүүх Пак Гын Хэг буруутай гэж үзэн 22 жилийн ялыг оноовол, тэрээр БНСУ-ын түүхэнд шоронд хоригдох ял сонссон 3 дахь ерөнхийлөгч болох хэдий ч ийм олон жилийн ялыг биеэр эдэлсэн анхны ерөнхийлөгч болж болзошгүй юм. Учир нь өмнөх ерөнхийлөгчид болох Чун До Хван, Ро Тэе Вү нар нэг нь бүх насаараа хоригдох, нөгөө нь 17 жил хоригдох ял сонсож байсан ч удалгүй өршөөлөөр суллагдаж байсан. Пак Гын Хэгийн хувьд ч ял сонссоны дараа өршөөлөөр суллагдаж болохыг ажиглагчид тэмдэглэж байна.

Хуваалцах