Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

БНСУ-ын “Шимэгч” кино хоёр Оскар авлаа

Америкийн кино академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол яг одоо Калифорнийн алдарт “Долби” театрт үргэлжилж байна. Уг ёслолын үеэр Өмнөд Солонгосын киночид түүхэндээ анх удаа буюу "Parasite" киногоороо Оскарын шагнал хүртсэн талаар б…

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын “Шимэгч” кино хоёр Оскар авлаа
БНСУ-ын “Шимэгч” кино хоёр Оскар авлаа. Зураг: МҮОНРТ

Америкийн кино академийн 92 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол яг одоо Калифорнийн алдарт “Долби” театрт үргэлжилж байна. Уг ёслолын үеэр Өмнөд Солонгосын киночид түүхэндээ анх удаа буюу "Parasite" киногоороо Оскарын шагнал хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Азидаа төдийгүй дэлхийд нэр алдраа цуурайтуулаад байгаа Солонгос найруулагч Бун Жун У Оскарын шагнал гардуулах ёслолын ээлжит номинац болох Шилдэг эх зохиолын шагналыг авснаасаа хэдхэн хормын дараа дээрх бүтээлээрээ гадаад хэл дээрх шилдэг кино төрөлд Оскарын шагнал хүртлээ.

Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард "Parasite" буюу “Шимэгч” бүтээлээрээ Каннын кино наадмын дээд шагнал хүртсэнээрээ уг шагналыг хүртсэн анхны солонгос уран бүтээлч болсон билээ. Тэгвэл энэ удаад хоёрын хоёр Оскар атгалаа.

Хуваалцах