Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын шинжээчдийн багийнхныг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын ОБЕГ Гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах асуудлаар Монгол улсын Засгийн Газартай харилцан туршлага судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын ахлах зөвлөх Ким Хак Су тэргүүтэй Гамшгийн үеийн эрс

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын шинжээчдийн багийнхныг хүлээн авч уулзлаа
БНСУ-ын шинжээчдийн багийнхныг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын ОБЕГ Гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах асуудлаар Монгол улсын Засгийн Газартай харилцан туршлага судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор БНСУ-ын Онцгой байдлын ерөнхий газрын болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагын ахлах зөвлөх Ким Хак Су тэргүүтэй Гамшгийн үеийн эрсдэлийг бууруулах болон Тогтвортой хөгжлийн шинжээчдийн баг энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж МХЕГ, ОБЕГ, ЭМЯ, БХБЯ, Нийслэлийн ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж байгаа юм.

Шинжээчдийн багийнхан МХЕГ-ын удирдлагуудтай уулзах үеэр МХЕГ-ын бүтэц, зохион байгуулалт, хяналтын тогтолцооны талаар болон Гамшгийн үеийн эрсдлийг бууруулахад ямар чиг, үүрэгтэйгээр оролцдог, мөн МУ болон БНСУ-д Гамшгийн үеийн эрсдлийг бууруулах цогц хөгжилд учирч буй саад бэрхшээлүүд, эрчимжүүлэхэд нөлөөлөх хүчин зүйлс зэрэг асуудлуудаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Хуваалцах