Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНСУ-ын сургуулиуд ирэх долоо хоногоос хичээллэж эхэлнэ

Өмнөд Солонгос улсад "ковид-19" цар тахлын дэгдэлт саарч, сүүлийн хоёр өдөр халдварын шинэ тохиолдол дотооддоо бүртгэгдээгүй байна. Иймд тус улсын засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг ирэх 7хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын сургуулиуд ирэх долоо хоногоос хичээллэж эхэлнэ
БНСУ-ын сургуулиуд ирэх долоо хоногоос хичээллэж эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Өмнөд Солонгос улсад "ковид-19" цар тахлын дэгдэлт саарч, сүүлийн хоёр өдөр халдварын шинэ тохиолдол дотооддоо бүртгэгдээгүй байна. Иймд тус улсын засгийн газар ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг ирэх 7 хоногоос эхлүүлэхээр төлөвлөж байна.

Сургуулиудын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдуулан тус улсын засгийн газар сургуулиудын анги танхим, орчныг халдваргүйжүүлэх ариутгал хийж, анги танхимын ширээ сандлын зайг хуваарилах, амны хаалт заавал зүүх журмыг мөрдүүлэх зэрэг тал бүрийн бэлтгэлийг хангаж байгаа юм байна. Тус улсын сургуулиудын 99% нь бэлтгэлээ хангаж, нэг удаагийн 14 сая амны хаалт, давуун 18 сая амны хаалтыг бэлджээ.

Хуваалцах