Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын Сөүл хотоос ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр "Ковид-19" халдвар илэрлээ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.08.27/ ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Сөүл хотоос ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр "Ковид-19" халдвар илэрлээ
БНСУ-ын Сөүл хотоос ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр "Ковид-19" халдвар илэрлээ. Зураг: МҮОНРТ

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.08.27/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020.08.26-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад хийсэн 503 хүний /PCR/ шинжилгээгээр нэг хүнд "Ковид-19" халдвар илэрсэн байна.

Тухайн тохиолдол нь, 2020.08.26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 35 настай эрэгтэй аж.

БУСАД ШИНЖИЛГЭЭ:- 08.07-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 273 хүн /давтан/,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,
- Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүн,
- Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүн,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн,
- Сувилалын газруудад тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
- Тусгаарлан ажиглах байруудад байгаа 143 хүн,
- Тусгаарлан ажиглах байруудад ажиллаж буй 8 эмч, ажилтан,
- ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасаг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт судалгааны зорилгоор цуглуулсан 3 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
- ХӨСҮТ-д нийт 36 хүн тусгаарлагдаж байна.
- Цэргийн төв эмнэлэгт 55 хүн тусгаарлагдаж байгаагаас, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.- Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3718 хүн байна.
- Өчигдөр 109 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 256 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 291 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 10 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 8, хүндэвтэр оноштой 1 хүн байна.

Хуваалцах