БНСУ-ын тал хоёр Солонгосын дээд уулзалтаар хэлэлцэх үндсэн 3 асуудлыг танилцууллаа
Хоёр Солонгосын дээд уулзалтаар хэлэлцэх үндсэн гурван асуудлыг Өмнөд Солонгосын тал танилцууллаа.
Мэдээллийн алба

Хоёр Солонгосын дээд уулзалтаар хэлэлцэх үндсэн гурван асуудлыг Өмнөд Солонгосын тал танилцууллаа. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн засаг захиргааны тэргүүн Им Чон Сок хэвлэлийн бага хурал дээр энэ тухай танилцуулсан юм.
Хоёр Солонгосын гурав дахь удаагийн дээд уулзалтаар Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох, Солонгосын хойгт энх тайван тогтоох, хоёр Солонгосын харилцаа холбоог сайжруулах гэсэн үндсэн гурван сэвдийг хөндөж хэлэлцэхээр төлөвлөж байгааг мэдээлсэн юм.
Мөн Умард Солонгос цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзвал Өмнөд Солонгос, АНУ тус улстай энхийн гэрээ байгуулахад бэлэн байгааг өчигдөр өглөө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн Чон Ыи Ён мэдэгдээд байна.


















