БНСУ-ын төлөөлөгчид Пхеньяныг зорилоо
БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэн Ины тусгай элч төлөөлөгчид өнөө өглөө Пхеньяныг зориод байна. Умард Солонгост айлчлах Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын удирдах
Мэдээллийн алба

БНСУ-ын Ерөнхийлөгч МунЖэнИны тусгай элч төлөөлөгчид өнөө өглөө Пхеньяныг зориод байна. Умард Солонгост айлчлах Өмнөд Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Үндэсний аюулгүй байдлын удирдах газрын дарга ЧунгЮйЮн, Үндэсний тагнуулын албаны дарга Су Хун нар багтаж байгаа аж.
Өмнөдийн төлөөлөгчдийн айлчлал өнөө орой өндөрлөх тухай өмнө нь Хөх ордны тамгын газраас мэдээлж байсан юм. Энэ сард хоёр Солонгосын удирдагчдын 3 дахь удаагийн дээд уулзалтыг зохион байгуулахаар 2 тал тохиролцоонд хүрсэн. Тэгвэл энэ дээд уулзалтын бэлтгэл ажил, тодорхой төлөвлөгөөнүүдийг хэлэлцэхээр Өмнөд Солонгосын төлөөлөгчид Пхеньяныг зорьж байгаа юм байна. Өнгөрсөн 3 дугаар сард Өмнөд Солонгосын 5 төлөөлөгч Умард Солонгост хоёр өдрийн айлчлал хийж, Умард Солонгосын удирдагч Ким Жон Унд бараалхаж байсан юм.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газраас өнгөрсөн 3 сард Пхеньянд айлчилсан төлөөлөгчдөө мөн илгээж байгаагаа мэдэгдсэн. Гэхдээ энэ удаад Умард Солонгосын удирдагчид бараалхах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. БНСУ-ын Ерөнхийлөгч МунЖэИн, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын анхны дээд уулзалт 2 Солонгосыг заагладаг цэрэггүй бүсийн Панмунжом сууринд өнгөрсөн 4 дүгээр сарын 27-нд, 2 дахь дээд уулзалт нь мөн тус суурин дахь Энх тайвны өргөөнд өнгөрсөн 5 дугаар сарын 26-ны өдөр болсон юм.


















