Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын Умард Чунчон мужийн захиргаанаас гадаадын иргэдийг шинжилгээнд заавал хамруулах захирамж гаргажээ

БНСУ-ын Умард Чунчон мужийн захиргаанаас тус бүс нутагт оршин суугаа гадаадын иргэдийг 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл “Ковид-19”-ийн шинжилгээнд заавал хамруулах захирамж гаргажээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Умард Чунчон мужийн захиргаанаас гадаадын иргэдийг шинжилгээнд заавал хамруулах захирамж гаргажээ
БНСУ-ын Умард Чунчон мужийн захиргаанаас гадаадын иргэдийг шинжилгээнд заавал хамруулах захирамж гаргажээ. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Умард Чунчон мужийн захиргаанаас тус бүс нутагт оршин суугаа гадаадын иргэдийг 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл “Ковид-19”-ийн шинжилгээнд заавал хамруулах захирамж гаргажээ.Есдүгээр сард Умард Чунчон мужид "Ковид-19"-ийн 196 тохиолдол бүртгэгдсэн бол 10 сард 58 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний дотор гадаадын иргэн 153 буюу (60.2%) -ийг эзэлж байгаа бөгөөд энэ нь нийт батлагдсан 254 тохиолдлын талаас илүү хувийг эзэлж байна.Иймээс тус бүс нутагт оршин суугаа Монгол Улсын иргэд 10 дугаар сарын 11-ний дотор "Ковид-19"-ийн шинжилгээнд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.

Жич: БНСУ-д хууль бусаар оршин суугаа, бичиг баримтгүй гадаадын иргэдийг виз харгалзахгүйгээр үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж байгаа бөгөөд эмнэлгийн байгууллагад өгсөн таны хувийн мэдээллийг хорио цээрийн дэглэмээс бусад зорилгоор ашиглахгүй болно.Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам

Хуваалцах