Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согтой уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согтой 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр Австри Улсын Вена хотноо уулзалт хийж,

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согтой уулзлаа
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согтой уулзлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Согтой 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр Австри Улсын Вена хотноо уулзалт хийж, Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцов.

Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, өнгөрсөн онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлснийг УИХ-ын дарга тэмдэглэв.

Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлал чухал үүрэгтэй гэдгийг талууд тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар дээд түвшний цахим уулзалт хийхээр төлөвлөж байгааг онцлов.

БНСУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга” болон Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгуудыг харилцан дэмжиж, идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд нотлов.

Хоёр улсын парламент, парламент дахь найрамдлын бүлэг хоорондын харилцан айлчлалыг тогтмолжуулах эрмэлзлээ УИХ-ын дарга илэрхийлж, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-ийг Монгол Улсад айлчлахыг урив. Монгол Улсад айлчлах урилгыг солонгосын тал талархан хүлээн авч, УИХ-ын даргыг ойрын хугацаанд БНСУ-д айлчлахыг мөн урив.

Хуваалцах