Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНСУ-ын визний журамд өөрчлөлт оржээ

ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар БНСУ-ын визний журамд оруулсан өөрчлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр "Солонгос руу явах хүсэлтэй Монгол иргэд барьцаа болгон банкинд их хэмжээний мөнгө байршуулдаг байсан. Иргэдээс ч энэ талын гомдол их байсан аж. Өнгөрсөн хоёрдугаар сард урилг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын визний журамд өөрчлөлт оржээ
БНСУ-ын визний журамд өөрчлөлт оржээ. Зураг: МҮОНРТ

ГХЯ-ны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар БНСУ-ын визний журамд оруулсан өөрчлөлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр "Солонгос руу явах хүсэлтэй Монгол иргэд барьцаа болгон банкинд их хэмжээний мөнгө байршуулдаг байсан. Иргэдээс ч энэ талын гомдол их байсан аж. Өнгөрсөн хоёрдугаар сард урилгагүй тохиолдолд байршуулдаг байсан 20 сая төгрөгийг 14 сая болгож урилгатай хүнд шаардагддаг 10 сая төгрөгийг долоон сая болгон бууруулсан байсан юм. Харин энэ удаад тус мөнгийг дахин бууруулсан байна.

Тодруулбал, 14 сая төгрөгийг найман сая болгож, долоон сая төгрөгийг таван сая болгож бууруулжээ. Мөн Солоноос улс руу виз мэдүүлэхэд олон бичиг баримт бүрдүүлдэг байсныг цөөлсөн байна. Энэ журам долдугаар сарын 7-ноос эхлэн хэрэгжих юм байна. Мөн 1994 оноос хойш Солонгос улс руу гараад сураггүй болсон 29 иргэн байдаг аж. Эдгээр иргэдийг манай Эрүүгийн цагдаагийн газар, Солонгосын холбогдох байгууллагынхантай хамтран хайх ажиллагаа явуулснаар 10 хүнийг олсон байна. Одоо 19 хүнийг хайж байгаа" гэлээ.

Мөн олдсон арван иргэний зарим нь нас барсан байдалтай олдсон бөгөөд олдоогүй байгаа 19 иргэний зарим нь овог нээрээ өөрчлөн эх орондоо ирсэн гэдгийг дурьдав. Цааш нь "өнөөдрийн байдлаар тус улсад манай улсын 25 мянган ажиллаж амьдарч, сурч байгаа. Жил болгон 1500-2000 орчим иргэн Монгол руугаа ирэх саналтай байдаг бөгөөд 6000 орчим иргэд хууль бусаар амьдарч байгаа аж. Мөн 16 мянган орчим иргэн хуулийн дагуу ажиллаж, сурч амьдарч байна" гэлээ.

Хуваалцах