Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Гадаад мэдээ

БНСУ-ын Засгийн газар коронавирусийн улмаас зарим арга хэмжээг авч байна

2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн БНСУ-ын Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 4-ний өдрийн 24:00 цагаас эхлэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНСУ-ын Засгийн газар коронавирусийн улмаас зарим арга хэмжээг авч байна
БНСУ-ын Засгийн газар коронавирусийн улмаас зарим арга хэмжээг авч байна. Зураг: МҮОНРТ

2020 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн БНСУ-ын Засгийн газрын хуралдаанаар энэ сарын 4-ний өдрийн 24:00 цагаас эхлэн БНХАУ-ын Хубэй мужид аялсан болон оршин сууж байсан гадаад иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрэхийг хориглож, солонгос иргэдийг 14 хоногийн турш тусгаарлах шийдвэр гаргаад байна. Мөн БНСУ-ын Жэжү аялал жуулчлалын тусгай бүсэд визгүй зорчдог тусгай зохицуулалтыг түр хугацаанд цуцлахаар болов.

БНСУ-д өвчний тархалт нэмэгдэж байгаа учир энэхүү шийдвэрийг гаргасан гэж тус улсын Ерөнхий сайд Жон Сэ Гюн мэдэгдлээ. Өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэр, хүүхдийн цэцэрлэг, халамжийн төв зэрэг олон нийтийн газар ажилладаг иргэд БНХАУ-д зорчоод ирсэн бол 14 хоногийн хугацаанд ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна.

Хуваалцах