Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

БНТУ эдийн засгаа өсгөх багц хөтөлбөр хэрэгжүүлнэ

БНТУ-ын ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган улс орныхоо эдийн засгийг сэргээх багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарлаж,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНТУ эдийн засгаа өсгөх багц хөтөлбөр хэрэгжүүлнэ
БНТУ эдийн засгаа өсгөх багц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

БНТУ-ын ерөнхийлөгч РежепТаийпЭрдоган улс орныхоо эдийн засгийг сэргээх багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарлаж, инфляцын түвшинг нэг оронтой тоо руу бууруулахаа амлажээ. Тэрээр Истанбул хотноо бизнесийн салбарынхантай уулзалт хийх үедээ төрийн байгууллагуудын зардлыг бууруулж, төсвийн алдагдлыг хязгаарлах бодлого барина гэдгээ мэдэгджээ.

Түүний амласнаар турк улс цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн алдагдал хүлээж байгаа 850гаруй мянган бичил бизнес эрхлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна. Туркийн нийгэмд төр эдийн засгийн буруу менежмент явуулж, төв банкны нөөц буурсан, хөрш орнуудтай харилцах харилцаа муудсан зэргээс үүдэлтэй болгоомжлол бий болсноос тус улсын үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш түүхэн доод түвшинд хүртлээ унаж, үүний зэрэгцээ Ковид-19 цар тахал дэгдсэнээс Туркийн эдийн засаг хямралтай тулгарсан.

Тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт лирийн ханш түүхэнд доод түвшинд хүрсний дараа тус улсын ерөнхийлөгч өнгөрсөн оны 11 дүгээр сард төв банкны захирал болон сангийн сайдаар ажиллаж байсан өөрийн хүргэнээ албан тушаалаас нь огцруулсан. Тус улсад инфляц 15 хувиас давж, ажилгүйдэл 13 хувьтай байгаа юм байна. Өнгөрсөн онд Туркийн ДНБ 1,8 хувиар өссөн ч эдийн засагчид уг өсөлтийг зээлийн хэт хөөсрөлөөс үүдэлтэй гэж дүгнэсэн байна.

Хуваалцах