БНТУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Уулзалтад оролцогчид эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцлоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр Евро Азийн орон нутгийн удирдлагын нийгэмлэгийн ерөнхийлөгч Хасан Жэнгис тэргүүтэй БНТУ-ын бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд төлөөлөгчдийг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Евро Азийн орон нутгийн удирдлагын нийгэмлэгийн ерөнхийлөгч Хасан Жэнгис, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархаж буйгаа илэрхийлэв. Уулзалтад оролцогчид эдийн засаг, нийгэм, соёлын салбарт хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Энэхүү уулзалтад Истанбул дахь Ерөнхий Консул Э.Мөнх-Очир болон болон албаны бусад хүмүүс оролцлоо.


















