БНТУ-ын төв банк бодлогын хүүгээ 50 хувьд хүргэн нэмэгдүүлж байгаагаа зарлалаа
Туркийн төв банк инфляцын өсөлттэй холбогдуулан бодлогын хүүгээ 5-н нэгж хувиар нэмэгдүүлж, 50%-д хүргэж байгаагаа өчигдөр зарласан байна. Тус банк инфляцын дарамтаас үүдэн бодлогын хүүгээ өсгөх ши
Мэдээллийн алба

Туркийн төв банк инфляцын өсөлттэй холбогдуулан бодлогын хүүгээ 5 нэгж хувиар нэмэгдүүлж, 50 хувьд хүргэж байгаагаа өчигдөр зарласан байна. Тус банк инфляцын дарамтаас үүдэн бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргаж, инфляц буурах хүртэл мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Туркийн төв банк сүүлийн найман сар дараалан нэмсэн бодлогын хүүгээ өнгөрсөн 2-р сарын хуралдаанаар өөрчлөөгүй юм. Туркд жилийн инфляцын түвшин өнгөрсөн сард 67.07 хувьд хүрсэн нь бодлогын хүүгийн өсөлтийг гүйцэхгүй байгааг харуулжээ. Турк лирийн ам.доллартой харьцах ханш унасаар байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд турк лирийн ханш 50 хувиар унажээ.
Мөн инфляцын хөөргөдөл удаан үргэлжилж, валютын ханш суларсаар байгаа нь туркийн ард иргэдийн амьжиргаанд хүндээр тусаж байна. Турк улс энэ сарын сүүлээр болох орон нутгийн сонгуульд бэлтгэж байгаа ийм үед Төв банк нь улсынхаа эдийн засгийг тогтворжуулахаар мөнгөний хатуу бодлого барихаар зорьж байгаа бололтой гэж шинжээчид дүгнэжээ. Одоо мөнгөний бодлогыг чангаруулах нь эдийн засгийн нөхцөл байдлыг тогтворжуулж чадах уу гэдэгт эдийн засгийн шинжээчид анхаарлаа хандуулж байна.


















