Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БНТүрк Улсын Дотоод хэргийн сайдтай уулзав

Бүгд Найрамдах Түрк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урилгаар тус улсад айлчилж байгаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2013 оны 11 дүгээр сарын 12-нд БНТүрк Улсын Дотоод хэргийн сайд Муаммер Гүлертэй уулзаж, хоёр улсын хууль сахиулах болон хүч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БНТүрк Улсын Дотоод хэргийн сайдтай уулзав
БНТүрк Улсын Дотоод хэргийн сайдтай уулзав. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Түрк Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн урилгаар тус улсад айлчилж байгаа Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин 2013 оны 11 дүгээр сарын 12-нд БНТүрк Улсын Дотоод хэргийн сайд Муаммер Гүлертэй уулзаж, хоёр улсын хууль сахиулах болон хүчний байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцов.

Хоёр улсын аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын тавцанд, түүний дотор НҮБ, НАТО-гийн хүрээнд болон энхийг сахиулах олон улсын хүчинд оролцоход харилцан бие биенээ дэмжин ажиллах талаар санал нэгтэй байгаагаа хоёр тал илэрхийлэв.

Хуваалцах