Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БОАЖ-ын сайдаар Д.Оюунхоролыг томилох саналыг дэмжлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БОАЖ-ын сайдаар Д.Оюунхоролыг томилох саналыг дэмжлээ
БОАЖ-ын сайдаар Д.Оюунхоролыг томилох саналыг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай болон Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн мэдүүлсэн.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 20 цагт 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Дуламсүрэнгийн Оюунхоролыг томилуулах саналыг хэлэлцлээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус салбарын сайдад нэр дэвшигчийн талаархи танилцуулгадаа Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, удирдан зохион байгуулах туршлага, ажил хэрэгч чанарыг нь харгалзан Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүнээр ажиллаж ирсэн туршлагатай парламентч Д.Оюунхоролыг сайдад нэр дэвшүүлж байгааг дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Сүхбат, С.Жавхлан, Б.Саранчимэг, Б.Батзориг нар саналаа хэлэв. Тухайлбал, гишүүн Б.Саранчимэг цаашид Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг сайжруулах болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр яамны зүгээс илүү их анхаарах, УИХ-ын гишүүн Б.Батзориг нийслэлийн агаарын бохирдол, гэр хорооллын хөрсний бохирдлыг цэвэршүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах, гэр хороололд гүний худаг бий болгох асуудалд анхаарч ажиллахыг хүсээд байгаль орчны чиглэлээр арвин туршлагатай, чадвартай парламентч салбарын сайдад томилогдож байгаад талархалтай байгаагаа илэрхийлж, амжилт хүслээ.

Ингээд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Хуваалцах