Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

БОАЖЯ ирэх 4 жилд ХАН бодлогыг хэрэгжүүлэх суурь төлөвлөгөөг боловсрууллаа

БОАЖЯ-ны Удирдлагын зөвлөл халдвар хамгааллын дэглэмийн дор хоёр дахь өдрөө хуралдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БОАЖЯ ирэх 4 жилд ХАН бодлогыг хэрэгжүүлэх суурь төлөвлөгөөг боловсрууллаа
БОАЖЯ ирэх 4 жилд ХАН бодлогыг хэрэгжүүлэх суурь төлөвлөгөөг боловсрууллаа. Зураг: МҮОНРТ

БОАЖЯ-ны Удирдлагын зөвлөл халдвар хамгааллын дэглэмийн дор хоёр дахь өдрөө хуралдлаа. Хурлаар Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Ой, тусгай хамгаалалтын зорилтууд болон Уур амьсгалын өөрчлөлтийн өнөөгийн байдал байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцууллаа.

No photo description available.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам ирэх дөрвөн жилд ХАН буюу "Хамгаална, зүй зохистой ашиглана, нөхөн сэргээнэ" гэсэн бодлогыг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлээр тодорхойлсоны дагуу Ой хамгаалал, ашиглалт нөөцийн менежмент, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг Удирдлагын зөвлөлд танилцуулж, ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг хэлэлцэж эцэслэлээ.

No photo description available.

Мөн Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлого хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг 12,3 хувиар бууруулах” бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын үр дүн, явцтай Удирдлагын зөвлөл танилцаж, мэдээлэл солилцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

Хуваалцах