Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн "Эхиймаа" уран сайхны кино үзэгчдэд хүрнэ
соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Алдармаад тохиолдсон явдлаас сэдэвлэн бүтээсэн "Эхиймаа" уран сайхны кино энэ сарын 11-нд нээлтээ хийнэ.
Мэдээллийн алба

Нэгэн үе хошин шогийн “Шинэ үе” продакшнд харьяалагдан тайз, дэлгэцийн олон бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Алдармаад тохиолдсон явдлаас сэдэвлэн бүтээсэн "Эхиймаа" уран сайхны кино энэ сарын 11-нд нээлтээ хийнэ.
Тус бүтээлийг "Аравт", "Чингисийн хүүхдүүд" зэрэг олон улсад танигдсан кино төслийг найруулсан туршлагатай, чадварлаг найруулагч Д.Золбаяр бүтээсэн бөгөөд жүжигчин Ц.Алдармаа өөрөө продюсероор нь ажилласнаас гадна гол дүрд нь тогложээ.


















