Бодлогын алдаанаас болж ноцтой зөрчлүүд гарчээ
Засгийн газар 2013 оны төсвийг эдийн засгийн тооцоо судалгаа, өмнөх оны төсвийн гүйцэтгэл зэргийг харгалзан үзэлгүй төлөвлөснөөс бодлогын алдаа гарч, төсвийн төлөвлөлт, ажлын зохион байгуулалтыг зохих төвшинд явуулж чадсангүй.
Мэдээллийн алба

Засгийн газар 2013 оны төсвийг эдийн засгийн тооцоо судалгаа, өмнөх оны төсвийн гүйцэтгэл зэргийг харгалзан үзэлгүй төлөвлөснөөс бодлогын алдаа гарч, төсвийн төлөвлөлт, ажлын зохион байгуулалтыг зохих төвшинд явуулж чадсангүй. Үүний улмаас улс орны эдийн засаг хүндрэн төсвийн орлого анх төлөвлөснөөс 1,3 их наяд төгрөгөөр тасарсан, төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл урьд өмнө байгаагүй буюу 50 хувьтай гарсан, төсөв, санхүүтай холбоотой хууль тогтоомж, журмыг ноцтой зөрчсөн олон “шинэчлэлийг” Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар 2013 онд гаргасан нь санхүүгийн нэгтгэсэн тайлан, улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, түүнд хийсэн Үндэсний аудитын газрын тайлан дүгнэлтээр тод харагдлаа гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар мэдэгдлээ.


















