Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Boeing” компани нисдэг такси болох нисгэгчгүйгээр хөөрдөг төхөөрөмжөө туршжээ

Нисэх онгоц, нисдэг төхөөрөмж бүтээн үйлдвэрлэгч “Боийнг” компани агаарын нисдэг такси төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Сүүлд өгсөн мэдээллээр бол, нисгэгчгүйгээр нисдэг төхөөрөмжөө амжилттай туршсан талаар компанийн талаас онцолсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Boeing” компани нисдэг такси болох нисгэгчгүйгээр хөөрдөг төхөөрөмжөө туршжээ
“Boeing” компани нисдэг такси болох нисгэгчгүйгээр хөөрдөг төхөөрөмжөө туршжээ. Зураг: МҮОНРТ

Нисэх онгоц, нисдэг төхөөрөмж бүтээн үйлдвэрлэгч “Боийнг” компани агаарын нисдэг такси төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа. Сүүлд өгсөн мэдээллээр бол, нисгэгчгүйгээр нисдэг төхөөрөмжөө амжилттай туршсан талаар компанийн талаас онцолсон байна.

Боийнг компанийн энэ төсөл хөтөлбөрийг тус компанийн охин компани болох “Boeing Aurora Flight Sciences” компани хийж хэрэгжүүлж байгаа. Туршилтын нислэгийг АНУ-ынВиржиния мужийн нутаг дэвсгэрт хийсэн. Эх сурвалжуудын мэдээлснээр, энэхүү нисгэгчгүйгээр өөрөө нисдэг төхөөрөмж, бүрэн автомат жолоодлогын горимд байх үедээ 80,5 км/ цагийн хурдаар нислэг үйлдэх чадвартай гэж онцолсон байна. Нисдэг төхөөрөмжийн урт нь 9 метр, өргөн нь 8,5 метр юм. Бусад техникийн үзүүлэлтийн талаарх мэдээллийг хөгжүүлэгч компанийн талаас хараахан өгөөгүй байна.

Ирээдүйн өндөр хөгжилтэй хотын нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа агаарын нисдэг такси нэртэй энэхүү төхөөрөмжийг нэгхэн жилийн дотор гэхэд концепц загвараас нисдэг төхөөрөмж болтол нь хөгжүүлж бүтээж чадсан нь том амжилт боллоо гэж Боийнг компанийн талаас онцлон дуулгасан байна. Зорчигч тээвэрлэн , автомат жолоодлогын горимд агаарт хэвтээ болон босоо чиглэлийн хөдөлгөөнд чөлөөтэй нислэг үйлдэх чадвартай энэхүү төхөөрөмж салбарт нэвтрэх цаг хугацаа ойртсоор л байна...

Хуваалцах