Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Boeing” шинэ загварын нисгэгчгүй онгоцоо танилцуулжээ

Дэлхийн алдартай томоохон үйлдвэрлэгч болох Боийнг корпораци шинэ төрлийн, шинэ загварын автомат жолоодоготой онгоц бүтээснээ зарласан байна. Мөн энэ нь дэлхийд анхдагч агаарт нислэг үйлдэж байхдаа цэнэглэгдэх боломжтой агаарын нисэгчгүй төхөөрөмж болсныг онцолж байгаа юм байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Boeing” шинэ загварын нисгэгчгүй онгоцоо танилцуулжээ
“Boeing” шинэ загварын нисгэгчгүй онгоцоо танилцуулжээ. Зураг: МҮОНРТ

Дэлхийн алдартай томоохон үйлдвэрлэгч болох Боийнг корпораци шинэ төрлийн, шинэ загварын автомат жолоодоготой онгоц бүтээснээ зарласан байна. Мөн энэ нь дэлхийд анхдагч агаарт нислэг үйлдэж байхдаа цэнэглэгдэх боломжтой агаарын нисэгчгүй төхөөрөмж болсныг онцолж байгаа юм байна.

Энэ нисэгчгүй онгоц нь иргэний болон цэргийн зориулалтаар ашиглагдах юм байна. Өөрөөр хэлбэл иргэний болон цэргийн онгоцыг түлшээр хангаж цэнэглэх үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг юм байна. Тодруулбал энэ онгоцонд Боийнг Эм Кю 25 автомат жолоодлогын системийг суулгаж өгсөн юм байна.

Эхний ээлжид Эф а 18 супер хорнет , И эй 18 жи Гровлер болон эф 35 си нэртэй цэргийн онгоцыг түлшээр хангах зориулалтаар салбарт ашиглаж эхэлнэ гэж мэдээлж байна. Онгоцны бүтэц нь шинэлэг болжээ. Өөрөөр хэлбэл онгоцны далавчыг эвхэж хураах боломжтой болсон. Ингэснээр бага орон зайтай ангарт байрлуулах боломжтой юм байна.

Цаашид зөвхөн агаарын цэргийн хүчний салбарт гэлтгүй бусад салбарт ч гэсэн хөгжүүлэн нэвтрүүлэх зорилготой байгаа энэ ч үүднээсээ туршилт судалгааны ажлуудааа хийж байгаа хэмээн мэдээлэлдээ онцолжээ.

Хуваалцах