БОЭТ тоног төхөөрөмж гардууллаа
Тайванийн Засгийн газар, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны санхүүжилтээр 740 сая төгрөгийн өртөг бүхий Гемодиализ эмчилгээний аппарат тоног төхөөрөмжийг суурилуулан хүлээлгэж өгөх ёслол Ховд аймагт боллоо.
Мэдээллийн алба

Дээрх аймгийн БОЭТ-ийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, гемодиализийн тасагт олгосон бөөрний цус шүүх хоёр аппарат, тоног төхөөрөмжийг Тайванийн Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй "Гемодиализийн төв" төслийн хүрээнд нийлүүлэв.
Гемодиалезын төвийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Ховд аймгийн БОЭТ нь Тайванийн "Тайбей" эмнэлэгтэй хамтран ажиллах “Эгч дүүс” эмнэлгийн гэрээнд гарын үсэг зурснаар бүс нутгийн эмч мэргэжилтнүүдийг Тайванийн "Тайбей" эмнэлэгт суралцахад дэмжлэг үзүүлэх, туршлага солилцож, цаашид олон талаар хамтран ажиллахаар болсон юм.