Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Бог малын мялзан, хонины цэцэг өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт хийж байна

Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, халдварын тархалтыг магадлах зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бог малын мялзан, хонины цэцэг өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт хийж байна
Бог малын мялзан, хонины цэцэг өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, халдварын тархалтыг магадлах зорилгоор эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт судалгааг төв болон зүүн бүсийн 14 аймаг, нийслэлийн малчин өрхийг хамруулан хийлээ.

Эдгээр 14 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, холбогдох сум, дүүрэг, тасгийн мэргэжилтнүүдэд тандалт судалгааны удирдамжийг танилцуулж, арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах