Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Бог малын мялзан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт хийлээ

Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, халдварын тархалтыг магадлах зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Бог малын мялзан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт хийлээ
Бог малын мялзан өвчний эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалт хийлээ. Зураг: МҮОНРТ

Мал эмнэлгийн ерөнхий газраас бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, болзошгүй эрсдэлийг илрүүлэх, үнэлэх, халдварын тархалтыг магадлах зорилгоор эмнэл зүйн шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтын судалгаанд эрсдэл бүхий төв болон зүүн бүсийн 14 аймаг, нийслэлийн 2362 малчин өрхийг хамрууллаа.

Эдгээр 14 аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн газар болон холбогдох сум, дүүрэг, тасгийн мэргэжилтэн, албан хаагчдад тандалт судалгааны тайланг танилцуулж, арга хэмжээг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө хамтран ажиллаж байна гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах