Богд Жавзандамбын хөшөөний шилдэг загварыг шалгаруулна
Хөшөөний загвар шалгаруулах уралдааныг зохион байгуулахтай холбогдон зарцуулагдах 3 690 000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана.
Мэдээллийн алба

Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд наймдугаар богд Жавзандамбын хөшөөг байрлуулах болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга “Уралдаан зарлах тухай” захирамж гаргалаа. Захирамжийн дагуу хөшөөний загвар шалгаруулах уралдааныг ирэх сард багтаан зохион байгуулах, шалгарсан загварыг зургаадугаар сарын 2-ны өдрийн дотор танилцуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар үүрэг болголоо. Хөшөөний загвар шалгаруулах уралдааныг зохион байгуулахтай холбогдон зарцуулагдах 3 690 000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана.


















