“Богд хааны ордон” музей өнгөрсөн онд 200 сая төгрөгийн орлого олжээ
Монгол Улс хаантай байсныг гэрчлэх цөөн баримт өдгөө “Богд хааны ордон” музейд хадгалагддаг.
Мэдээллийн алба

Монгол Улс хаантай байсныг гэрчлэх цөөн баримт өдгөө “Богд хааны ордон” музейд хадгалагддаг. Тус музейнхэн 2015 онд 158 сая төгрөгийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Тасалбарын үнээ нэмснээр 200 гаруй сая төгрөгийн орлого олсон байна.
Гэтэл музейн хадгалалт, хамгаалалтад улсын төсвөөс эргээд ямар ч санхүүжилт зарцуулдаггүй гэж тус музейн захирал О.Мэндсайхан ярилаа. Дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.


















