Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Богд хан ууланд газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоолоо

Богдхан уулын дархан цаазтай газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг ирэх оны долдугаар сар хүртэл зогсоох шийдвэрийг БОНХ-ийн сайд С.Оюун гаргалаа.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богд хан ууланд газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоолоо
Богд хан ууланд газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоолоо. Зураг: МҮОНРТ

Богдхан уулын дархан цаазтай газар, Горхи-Тэрэлж, Хөвсгөлийн бүсэд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах зөвшөөрлийг ирэх оны долдугаар сар хүртэл зогсоох шийдвэрийг БОНХ-ийн сайд С.Оюун гаргалаа. 2002-2012 оны хооронд Богдхан уулын хязгаарлалтын бүсийн 24 аманд 469 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага аялал жуучлал эрхлэх, 193 иргэн зуслангийн зориулалтаар газар ашиглах зөвшөөрөл авсан байдаг аж. Гэвч газрыг авсан зориулалтаараа бус аялал жуулчлалын бизнес хийх талбар болгон ашиглаж байна. Одоо Богд хан уулын Зайсан, Арцат, Нүхтийн амуудаар барилга байшин дүүрч, ургамал устаж үгүй болж, ан амьтан дайжиж одсон учраас энэхүү замбараагүй байдлыг цэгцлэх зорилгоор дэлхийн анхны тусгай хамгаалалттай газар Богд хан ууланд газар ашиглах зөвшөөрөл олгохыг зогсоов. Энэ шийдвэр газрыг хууль бусаар ашигладаг үйлдлийг таслан зогсооход эерэгээр нөлөөлнө хэмээн үзэж байна.

Хуваалцах