Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Богд сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа

2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй 3 хүнийг аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богд сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа
Богд сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа. Зураг: МҮОНРТ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан Өвөрхангай аймгийн онцгой комисс хуралдлаа.

2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй 3 хүнийг аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарласан байна.
Дээрх иргэдээс шинжилгээ авч ЗӨСҮТ рүү явуулсан бөгөөд шинжилгээний хариу өнөөдөр үдээс хойш гарна.

Уг сэжигтэй тохиолдол Богд суманд илэрсэн бөгөөд Богд сумаас гарах хөдөлгөөнийг хязгаарлахыг тус сумын Засаг даргад үүрэг болголоо.
Шинжилгээний хариу гартал аймгийн хэмжээнд хяналт шалгалтыг чангатгаж, урьдчилан сэргийлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг аймгийн Онцгой комиссоос холбогдох албан байгууллагуудад үүрэг чиглэл болголоо.

Эх сурвалж: Өвөрхангай Аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв

Хуваалцах