Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Богд уулын арын авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ

Энэ ажлын хүрээнд Скай ресорт, Хүрхрээгийн амны төмөр зам дээгүүрх гүүрэн гарцаас Баянзүрхийн гүүр хүртэлх 750 м авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт болон тэмдэглэгээ хийнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богд уулын арын авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ
Богд уулын арын авто замыг хааж, хэсэгчилсэн засвар хийнэ. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн 11-р хороо Маршалын гүүрний урд тал, Их тэнгэрийн амны уулзвараас Баянзүрхийн товчооны шинэ гүүрийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны зургаадугаар сарын 1-ний өдрийн 23:00 цагаас зургаадугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.Энэ ажлын хүрээнд Скай ресорт, Хүрхрээгийн амны төмөр зам дээгүүрх гүүрэн гарцаас Баянзүрхийн гүүр хүртэлх 750 м авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт болон тэмдэглэгээ хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхнийг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна.

Хуваалцах