Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Богд уулын арын замыг нээнэ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг өнөөдөр албан ёсоор нээнэ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богд уулын арын замыг нээнэ
Богд уулын арын замыг нээнэ. Зураг: МҮОНРТ

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.6 км авто замыг өнөөдөр албан ёсоор нээнэ.
Тус авто зам нь найман метр өргөн зорчих хэсэгтэй, хоёр талдаа тус бүр 1.5 метр өргөн хөвөөтэй, 70 цэгт хиймэл байгууламж, төмөр зам дээгүүр гарсан 24.7 у/м хүчитгэсэн төмөр бетон гүүр, 19 у/м ган дам нуруут гүүр, суурьшлын бүс буюу Зайсан орчимд 1.2 км хэсэгт гэрэлтүүлэгтэй, огцом эргэлтүүд ихтэй учир 6760 метр замд аюулгүйн туузан хашилттай байхаар төлөвлөж, ажлыг бүрэн гүйцэтгэжээ.

Хуваалцах