Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Богд уулын цэвэрлэгээ Төрхурахын амнаас эхэлнэ

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Батлан хамгаалах яамтай хамтран өнөөдрөөс эхэлж, Богд уулын унанги мод, түймэрт шатаж түлэгдсэн газрыг цэргүүдээр цэвэрлүүлэхээр болжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богд уулын цэвэрлэгээ Төрхурахын амнаас эхэлнэ
Богд уулын цэвэрлэгээ Төрхурахын амнаас эхэлнэ. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Батлан хамгаалах яамтай хамтран өнөөдрөөс эхэлж, Богд уулын унанги мод, түймэрт шатаж түлэгдсэн газрыг цэргүүдээр цэвэрлүүлэхээр болжээ. Учир нь уг дархан цаазат газарт ойн түймэр хэд хэдэн удаа гарсантай холбогдуулж ойг цэвэрлэх шаардлагатай хэмээн үзэн ийнхүү цэвэрлэхээр болсон байна. Тус цэвэрлэгээ Богд уулын Төрхурахын амнаас эхлэх аж.

Хуваалцах