“Богд Зонхова” цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ
өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ.
Мэдээллийн алба

Түүх шашны соёлыг дэлгэрүүлэх төв “Богд Зонхова” цогцолборт улсын төсвөөс 32 тэрбум төгрөг зарцуулахаар болсныг өнгөрсөн арваннэгдүгээр сард иргэд цахим орчинд эрс шүүмжилж, эсэргүүцсэн. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборын төслийг цаг үеэ олоогүй гэж үзсэн учраас зориулалтыг өөрчлөх саналаа Засгийн газарт хүргүүлсэн байсан. Саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээд цогцолборын төсвийг ахмадуудын тэтгэврийг нэмэхэд зарцуулахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн “Богд зонхова” төсөлтэй адил тэвчиж болох бүхий л хөшөө, дурсгалыг мөн царцааж, ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлэхийг Засгийн газрын гишүүд бүрэн дэмжсэн талаар Соёлын сайд Ч.Номин өөрийн албан ёсны цахим хаягаараа мэдээллээ.


















