Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Богдхан ууланд түймэр гарсныг унтраажээ

Хуурайшилт ихтэй байгаа өнөө үед ард иргэдийн болгоомжгүйгээс үүдэлтэй түймэр гарах явдал их байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр гэхэд л Хан-Уул дүүргийн нутагт, Богдхан уулын Соёмботой уулын өвөр талын хэсэг талбайг хамарсан түймэр гарав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богдхан ууланд түймэр гарсныг унтраажээ
Богдхан ууланд түймэр гарсныг унтраажээ. Зураг: МҮОНРТ

Хуурайшилт ихтэй байгаа өнөө үед ард иргэдийн болгоомжгүйгээс үүдэлтэй түймэр гарах явдал их байна. Өчигдөр буюу тавдугаар сарын 5-ны өдөр гэхэд л Хан-Уул дүүргийн нутагт, Богдхан уулын Соёмботой уулын өвөр талын хэсэг талбайг хамарсан түймэр гарав. Өмнөх долоо хоногт тус газарт мөн л гал гарч байна гэсэн дуудлагаар аврах гал унтраах анги очиж 0.6 га орчим газарт дэгдсэн гал түймрийг унтраасан билээ. Энэ мэтээр өнгөрсөн долоо хоногийн хугацаанд обьектын гал түймрийн 22 дуудлага ирсэн талаар албаныхан мэдээлсэн.

Цаг агаарын урьдчилсан мэдээллээр ч тавдугаар сар хуурайшилт ихтэй, үе үе хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна. Тиймээс хуурайшилт ихтэй, салхи шуургатай үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхиа бүрэн унтраах, Ил задгай гал түлэхгүй байх, үнс нурмаа ухсан нүх, тагтай битүү саванд хийж занших хэрэгтэйг холбогдох байгууллагаас онцгойлон анхааруулж байна.

Хуваалцах