Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгатхайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болно
Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Төрийн тахилгатай уул хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам” 2012 оны 181 дугаар зарлигт Их Тахилгатхайрхан, Алтан хөхий, Алтайханы Таванбогд, Суварга хайрхан, Бурхан халдун, Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 5 жил тутам зохион байгуулахаар заасан.

Зарлигийн дагуу Богдхан хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2015 оны аравдугаар сарын 07-н буюу XVII жарны модон хонь жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын 25-ны билэгт сайн өдөр үйлдэхээр төлөвлөжээ. Тахилгын ёслолыг тухайн нутаг дэвсгэрийн Засаг дарга хариуцах бөгөөд Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журмын дагуу зохион байгуулна.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэнэ шийдвэрлэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дээрх хуваарийн дагуу зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Хуваалцах