Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Богдын хааны ордон музейн 90 жилийн ой тохиож байна

Богд хааны ордон музейн 90 жилийн ойг тохиолдуулан “Богд хааны ордон музей-Бидний бахархал” дурсамж уулзалт болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богдын хааны ордон музейн 90 жилийн ой тохиож байна
Богдын хааны ордон музейн 90 жилийн ой тохиож байна. Зураг: МҮОНРТ

Богд хааны ордон музейн 90 жилийн ойг тохиолдуулан “Богд хааны ордон музей-Бидний бахархал” дурсамж уулзалт болсон байна. Дурсамж уулзалтыг нээж БСШУС-ын Дэд сайд Ё.Отгонбаяр үг хэлжээ.

Дурсамж уулзалтад Богд хааны өргөмөл хүү Т.Эрэнжав, Л.Мөрдорж, Лувсанжанцан нарын хүүхдүүд, ач зээ нар оролцсон байна. Богд хааны хүү Эрэнжав нь МАХН-ы Төв Хорооны тусгай тасагт бичиг хэрэг нууц ба тогтоол, анги, жижүүрийн нарийн бичгийн дарга, шуудангийн эрхлэгч, боловсон хүчний тасагт зааварлагч, Намын хянан шалгах хороонд архивын эрхлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад 1981 онд өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Уулзалтад түүний охин Э.Шүрэнцэцэг, зээ хүү Э.Батзул нар хүрэлцэн иржээ.

Богд хааны өргөмөл хүү Төрийн хошой шагналт Л.Мөрдорж нь симфони бүтээлийг эх орондоо бүтээж, Монгол Улсынхаа Төрийн дууллыг бүтээлцэж, Монгол үндэсний найрал хөгжмийн сонгомол дэг сургуулийг бий болгож, манай шинэ үеийн хөгжмийн үндэсний сэтгэлгээг төлөвшүүлэхэд асар их гавьяа байгуулсан томоохон сэтгэгчийн нэг байжээ. Тэрбээр Сүхбаатарын одон, бусад одон, медалиар шагнагдсан байна.

Хуваалцах