Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Богдын музейд Зая Бандидын гар бичмэл, эд зүйлсийг бэлэглэжээ

"Ойрдын Зая бандида"-ын Балбад цутгуулсан шармал хөрөг, асааж байсан баншү малгай болон тод үсгээр бичсэн намтар нь болох Сарны гэрэл, Зая бандидын гараараа бичсэн Алтан гэрэл судар, жасынх нь тахиж байсан Цагаан шүхэрт хэмээх тод гар бичмэл судруудыг Хэл бичгийн ухааны доктор профессор Ж.Цолоо Богд

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Богдын музейд Зая Бандидын гар бичмэл, эд зүйлсийг бэлэглэжээ
Богдын музейд Зая Бандидын гар бичмэл, эд зүйлсийг бэлэглэжээ. Зураг: МҮОНРТ

"Ойрдын Зая бандида"-ын Балбад цутгуулсан шармал хөрөг, асааж байсан баншү малгай болон тод үсгээр бичсэн намтар нь болох Сарны гэрэл, Зая бандидын гараараа бичсэн Алтан гэрэл судар, жасынх нь тахиж байсан Цагаан шүхэрт хэмээх тод гар бичмэл судруудыг Хэл бичгийн ухааны доктор профессор Ж.Цолоо Богд хааны ордон музейд бэлэглэсэн байна.

Эдгээр нандин шүтээнүүд Өвлийн ордонд олон түмэнд ил хадгалагдах бөгөөд энэхүү шүтээний нээлт шинийн 15-ны өдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдрийн морин цагт Богд хааны ордон музейд болно.

Шүтээний дэргэд тод үсэг, ойрд судлалтай холбоотой олон арга хэмжээг зохионо гэж Тод номын гэрэл төвөөс мэдээллээ.

Эрдэмтэн Ж.Цолоо Зая Бандидын бүтээлийг 1963 оноос хойш 50 жил хадгалж байгаад музейд өгч байгаа нь энэ юм.

Хуваалцах