“Богема” дуурь дахин тайзнаа амилна
Энэ сарын 31-нд УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Ж.Джакоза нарын цомнол “Богема” дуурь тавигдана.
Мэдээллийн алба

Энэ сарын 31-нд УДБЭТ-ын тайзнаа Ж.Пуччинийн хөгжим, Л.Иллизи, Ж.Джакоза нарын цомнол “Богема” дуурь тавигдана.
Анх 2004 оны тавдугаар сарын 7-нд ДБЭТ-ын тайзнаа амилсан энэхүү дуурийн удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, найруулагчаар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт СТА Г.Эрдэнэбаатар, зураачаар СТА Г.Ганбаатар нар ажиллажээ.
Рудольфийн дүрд тенор хоолойт Б.Гомбо-Очир, Марселийн дүрд баритон хоолойт Э.Анхбаяр, Шонарын дүрд баритон хоолойт М.Амарсанаа, Коллений дүрд СТА О.Хүрэлбаатар нар тоглох аж. 1830-аад оны Парист үйл явдал нь өрнөх уг дуурийг анх 1896 оны хоёрдугаар сарын 1-нд Туриний театрт тоглож байсан түүхтэй.


















