Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Боинг 737 МАX” загварын онгоцны нислэгийг хорих асуудлыг судалж байжээ

АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн газраас өнгөрөгч 2018 онд “Боинг 737 МАX” загварын онгоцны нислэгийг хорих асуудлыг судалж байсан гэж “The Wall Street Journal” мэдээлжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Боинг 737 МАX” загварын онгоцны нислэгийг хорих асуудлыг судалж байжээ
“Боинг 737 МАX” загварын онгоцны нислэгийг хорих асуудлыг судалж байжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Холбооны иргэний агаарын тээврийн газраас өнгөрөгч 2018 онд “Боинг 737 МАX” загварын онгоцны нислэгийг хорих асуудлыг судалж байсан гэж “The Wall Street Journal” мэдээлжээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард буюу “Lion air”-ийн онгоцны ослын дараахан тус зохицуулах газраас ийм арга хэмжээ авах гэж байсан гэнэ.

Энэ нь нэг талаараа онгоцонд аюулгүйн стандартын функц байгаагүйтэй холбоотой юм байна. Тодруулбал, дайралтын өнцгийн алдаатай мэдрэгчийн тухай нисгэгчдэд анхааруулах функцгүйгээс болж ийм шийдвэр гаргах гэж байсан гэж хэвлэлд мэдээлжээ.

Хуваалцах