Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Боинг 737 МAX” загварын шинэчлэгдсэн программ хангамжтай онгоц туршилтын нислэг үйлджээ

“Боинг 737 МAX” загварын шинэчлэгдсэн программ хангамжтай онгоц гэрчилгээжүүлэлтийн өмнөх техникийн нислэгийн туршилтаа өчигдөр хийлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Боинг 737 МAX” загварын шинэчлэгдсэн программ хангамжтай онгоц туршилтын нислэг үйлджээ
“Боинг 737 МAX” загварын шинэчлэгдсэн программ хангамжтай онгоц туршилтын нислэг үйлджээ. Зураг: МҮОНРТ

“Боинг 737 МAX” загварын шинэчлэгдсэн программ хангамжтай онгоц гэрчилгээжүүлэлтийн өмнөх техникийн нислэгийн туршилтаа өчигдөр хийлээ. “Боинг” корпорацийн захирал Деннис Меленберг энэ талаар “Бид шинэчлэгдсэн программ хангамжтай техникийн нислэгийн албан ёсны туршилтаа дуусгалаа. Манай техник, төслийн удирдагчид онгоцонд сууж явсан. Энэ бол гэрчилгээт нислэгийн өмнөх хамгийн сүүлчийн туршилтын нислэг юм” гэж мэдэгдсэн байна.

Нисгэгчид “Эм-Си-Эй-Эс” маневрын сайжруулсан системтэй туршилтын 120 нислэгийг 203 цагийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэ системийн доголдлоос болж Этиоп улсад “Боинг 737 МАХ” загварын онгоц сүйрсэн гэж үздэг.

Меленберг ч энэ сарын эхээр “737 МAX” загварын хоёр онгоц сүйрэхээс өмнө маневрын системд нь доголдол гарсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. “Боинг” компанийн төлөөлөгчид өнгөрөгч гуравдугаар сард “737 МAX” загварын онгоцны нийлүүлэлтээ түр зогсоосноо зарлаж байсан бол дараа нь энэ загварын онгоцны үйлдвэрлэлээ бууруулна гэж мэдэгдсэн билээ.

Хуваалцах