“Боинг 777”-г хайх ажлыг ахин эхлүүлнэ
Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Энэтхэгийн далайд осолдсон гэж таамаглаад буй Малайзын “Боинг” онгоцыг хайх ажлыг энэ долоо хоногийн эцсээр сэргээхээр Австрали, Малайз улсууд төлөвлөөд байна.
Мэдээллийн алба

Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр Энэтхэгийн далайд осолдсон гэж таамаглаад буй Малайзын “Боинг” онгоцыг хайх ажлыг энэ долоо хоногийн эцсээр сэргээхээр Австрали, Малайз улсууд төлөвлөөд байна. Уг ажлыг өчигдөр эхлүүлэх байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан ням гараг хүртэл хойшлуулжээ. Эрлийн ажилд далайд нефть, хийн орд хайх зориулалтай Австралийн “Жи-Оу Феникс”, Голландын “Фугро Дискавери” гэдэг хоёр хөлөг онгоцоор хайх аж. Энэ ажлыг жил орчим хугацаанд хийхээр тооцоолжээ.
Сануулахад Малайзын агаарын тээврийн “Боинг 777-200” онгоц энэ оны гуравдугаар сарын 7-нд 227 зорчигч, нисэх багийн 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Малайзын Куала-Лумпураас Бээжин хотыг чиглэн явж байгаад сураггүй алга болсон юм.


















