Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Боинг” компани хоёрдугаар улиралд 5.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

Агаарын тээврийн онгоц үйлдвэрлэгч “Боинг” компани “737 Макс” загварын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор энэ оны хоёрдугаар улиралд 5.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Боинг” компани хоёрдугаар улиралд 5.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ
“Боинг” компани хоёрдугаар улиралд 5.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Зураг: МҮОНРТ

Агаарын тээврийн онгоц үйлдвэрлэгч “Боинг” компани “737 Макс” загварын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор энэ оны хоёрдугаар улиралд 5.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ.

Тус компани татварын дараах байдлаар 4.9 тэрбум ам.долларын алдагдалд орсон нь “737 Макс”-ын нислэг, энэ загварын дагалдах нийлүүлэлтийг зогсоосонтой холбоотой юм байна. Энэ алдагдал нь татварын өмнөх орлоготойгоо тооцвол 5.6 тэрбум доллар болсон гэсэн үг” гэж компанийн мэдэгдэлд тэмдэглэжээ.

"Боинг" компанийн хоёрдугаар улирлын санхүүгийн бүрэн тайланг энэ сарын 24-нд нийтлэх юм.

Дэлхийн хоёр улсад “Боинг 737 Макс” загварын онгоц сүйрсний дараа АНУ болон бусад улс энэ загварын онгоцны нислэгийг зогсоосон юм. Мөн дэлхийн 20 орчим улс энэ загварын онгоцыг газар нутаг дээгүүр нь нисэхийг хориглож, агаарын тээврийн олон компани “Боинг 737 Макс” худалдан авахаа зогсоосон байна.

Ослын шалтгааныг тогтоох явцад энэ загварын онгоцны “Маневр гүйцэтгэх үзүүлэлтүүдийг сайжруулах систем”-д алдаа гарсан байж болзошгүй гэжээ. “Боинг” компани энэ алдаагаа засч, нисгэгчдийг сургах хөтөлбөрөө сайжруулахаар ажиллаж байна.

Хуваалцах