Бохир ус дахин боловсруулах аргыг туршина
Европын орнуудад нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа бохир усыг дахин ашиглах технологийг Герман мэргэжилтнүүдийн тусламжтайгаар гэр хороололд турших аж
Мэдээллийн алба

Европын орнуудад нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байгаа бохир усыг дахин ашиглах технологийг Герман мэргэжилтнүүдийн тусламжтайгаар гэр хороололд турших аж.
Цаг агаарын эрс тэс уур амьсгалтай манай оронд ус цэвэрлэх технологи амжилттай хэрэгжвэл, цаашид манайд нэвтрүүлэх боломжтой юм.
Дээрх ажлын хүрээнд зөвхөн ус шүүх технологи гэлтгүй, байгалийн нөөцийг хэрхэн зөв зүйтэй ашиглаж эхэлж байгаа талаар дэлхийн бусад орны туршлагаас судалж, хамтран ажиллах аж.


















