Бохирын шугамд цэвэрлэгээ хийж байсан ажилтнууд ухаан алджээ
Өнгөрсөн Даваа гарагт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, төмөр замын Чойр өртөөний бохирын шугамд цэвэрлэгээ хийж байсан 5 ажилтан ухаан алджээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн Даваа гарагт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, төмөр замын Чойр өртөөний бохирын шугамд цэвэрлэгээ хийж байсан 5 ажилтан ухаан алджээ.
Дуудлага авсан тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын дэд ахлагч Ц.Батхишиг, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, онцгой байдлын дэд ахлагч Б.Дарханхишиг нар дээрхи осолтой таарч дээрхи иргэдэд анхны тусламж үзүүлэн аврах ажиллагааг цаг алдалгүй түргэн шуурхай зохион байгуулж амь насыг нь авран хамгаалсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.


















