Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

БОХХААБХ: Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.15) хуралдаан 14 цаг 25 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
БОХХААБХ: Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа
БОХХААБХ: Ажлын хэсгийг шинэчлэн байгууллаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.04.15) хуралдаан 14 цаг 25 минутад 57.9 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг шинэчлэн байгуулах асуудлыг хэлэлцэж, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн А.Сүхбатыг томиллоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Хаврын тариалалтын нөхцөл байдалтай танилцах, судлах зорилгоор Байнгын хорооны гишүүд болон дээрх Ажлын хэсгийн гишүүд газар дээр нь ажиллах шаардлага байна. Үр тарианы нөөц, хүрэлцээний талаар анхаарал хандуулах шаардлага бий” гэдэг саналыг гаргаж байв. Ажлын хэсгийг шинэчлэн байгуулж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Элдэв-очир, Д.Тэрбишдагва, Х.Болорчулуун нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.

Хуваалцах